Баасан, 9 сар 12, 2025
HomeСпорт“ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ” марафон гүйлт болно

“ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ” марафон гүйлт болно

“Ахиллис Монгол” олон улсын байгууллага жил бүрийн есдүгээр сарын гурав дахь бямба гарагт уламжлал болгон марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ – Улаанбаатар 2025” марафон 2025 оны 9-р сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Тэмцээний зорилго

  • Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих
  • Олон нийтэд урам зориг, итгэл найдвар түгээх

Марафоны зай, ангилал

  • 5 км – Насны ангилалгүй, эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно.
  • 10 км, 21 км, 42 км – Зургаан насны ангиллаар зохион байгуулагдана.
  • Тэргэнцэртэй 1500 м
  • Гар дугуй 21 км

Ингэснээр тэмцээн бүх насныханд нээлттэй байхаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих онцлогтой болж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд