Ням, 10 сар 26, 2025
HomeНийгэмИрэх 10 хоногийн цаг агаарын төлөв (2025 оны 5 дугаар сарын 2-11)

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв (2025 оны 5 дугаар сарын 2-11)

Нийт нутгаар
Тавдугаар сарын 4, 6-нд Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно.

Хур тунадас

  • 5-р сарын 2-нд Хангайн уулархаг болон говийн өмнөд хэсгээр
  • 3-нд баруун аймгуудын зарим газраар
  • 4-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говийн зарим хэсэгт
  • 5-нд төв болон говийн зарим газраар
  • 6-нд баруун аймгуудын зарим хэсэг, төвийн баруун хэсгээр
  • 7-нд Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар
  • 8-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи

  • 5-р сарын 3-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор
  • 4-нд нутгийн зарим хэсэгт
  • 6-нд Алтайн салбар уулсаар
  • 7-нд нутгийн өмнөд хэсэгт секундэд 7-12 метр, зарим үед 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг болон Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 хэм хүйтэн, өдөртөө +5…+10 хэм дулаан
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэгт шөнөдөө +3…+8 хэм, өдөртөө +17…+22 хэм дулаан
  • Бусад нутгаар шөнөдөө -2…+3 хэм, өдөртөө +10…+15 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаар

Хур тунадас

5-р сарын 4-нд орой бага зэргийн бороо орно. Бусад өдрүүдэд хур тунадас орохгүй.

Салхи

  • Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр
  • 4-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр болж шороон шуурга шуурна.

Температур

  • Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1…-6 хэм хүйтэн
  • Бусад хэсгээр -2…+3 хэм
  • Өдөртөө +10…+15 хэм дулаан байх төлөвтэй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд