HomeОлон улсын мэдээИран Тегераны гудамжинд эргүүл хийхэд 12 настай хүүхдүүдийг дайчилж байна

Иран Тегераны гудамжинд эргүүл хийхэд 12 настай хүүхдүүдийг дайчилж байна

Ираны эрх баригчид нийслэл хотод 12-оос дээш насны хүүхдүүдийг батлан хамгаалах болон цагдаагийн чиг үүрэгт оролцуулахыг албан ёсоор зөвшөөрчээ. Исламын хувьсгалын харуулын корпусын (КВИР) төлөөлөгч Рахим Надали төрийн телевизээр “Ираны төлөө” нэртэй элсүүлэх кампанит ажил эхэлснийг баталсан байна.

Түүний хэлснээр, 12–13 насны өсвөрүүд “дэлхийн түрэмгийлэгч”-ийн эсрэг тэмцэх хүсэлтэй байгаагаа олноор илэрхийлж байгаа тул “Басиж” зэвсэгт бүлэгт элсэх насны доод босгыг бууруулжээ. Шинээр элссэн эдгээр өсвөр насныхны үндсэн үүрэг нь шуурхай мэдээлэл цуглуулах болон эргүүл хийх ажил болсон байна.

“Хот даяар харагдаж буй ‘Басиж’-ийн шалган нэвтрүүлэх цэгүүд, эргүүлүүд дээр оролцохыг хүссэн залуус, өсвөр насныхны сайн дурын идэвх маш өндөр байсан” гэж Надали мэдэгджээ.

Тэрбээр насны босгыг бууруулах шийдвэрийг хүүхдүүд өөрсдөө олноор хүсэлт гаргасантай холбон тайлбарласан байна.

“Нэгдэх хүсэлт гаргаж буй хүмүүсийн насыг харгалзан бид одоо доод насыг 12 болгож бууруулсан. Учир нь 12–13 настай хүүхдүүд ч оролцохыг хүсэж байна” гэж тэр хэлжээ.

Үүний зэрэгцээ орон нутгийн иргэд энгийн хувцастай, Узи төрлийн автомат буу болон Калашниковын автоматаар зэвсэглэсэн өсвөр насныхны эмх замбараагүй бүлгүүд хотод үзэгдэх болсон гэж мэдээлж байна. Каве нэртэй нэгэн оршин суугчийн ярьснаар эдгээр “эргүүлийнхэн” мэргэжлийн бус байдлаар ажилладаг аж.

“Бэлтгэлгүй өсвөрүүд Калашников барьчхаад хүмүүст ‘энд зогс, тэнд зогс’ гэж хашхирч, тогтмол агаарт анхааруулах гал нээдэг” гэж тэр хэлсэн байна.

Мөн эдгээр залуу зэвсэгтүүд хүнд зэвсэгтэй, пикап машинтай байнгын цэргийн ангиудын хаасан замууд дээр хувийн автомашинуудад нэгжлэг хийж байгаа талаар мэдээлжээ. Объект хамгаалахаас гадна дэглэмийг дэмжигчид шөнийн ажиллагаа ч зохион байгуулж байгаа аж. Ийм арга хэмжээнд оролцогчид чанга яригч, тугтай автомашин ашиглан хотын гудамжинд эрх баригчдыг дэмжсэн уриа хашхирч байна.

Хүний эрхийн байгууллагууд хүүхдүүдийг цэргийн зориулалтаар ашиглах нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байгааг анхааруулж байгаа ч Тегеран америк-израилийн эвслийн эсрэг сөргөлдөөний хүрээнд залуусыг идэвхтэй эргүүл, жижүүрийн ажиллагаанд татан оролцуулах хүрээгээ тэлсээр байна.

Эх сурвалж: Al Arabiya

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд