Шинэ iPhone 17 загварын хэрэглэгчид Wi-Fi холболт тасалдах тухай гомдол мэдүүлж байна. Зарим тохиолдолд энэ нь Bluetooth ажиллагааг ч доголдуулдаг гэж AppleInsider мэдээлэв.
Apple болон Reddit-ийн форумд хэрэглэгчид Wi-Fi холболт цоорхойтой, заримдаа бүрэн тасарч, хэдхэн секундын дараа сэргээгддэг гэж бичжээ. Энэ нь утас түгжигдсэн болон нээлттэй үед хоёуланд нь тохиолддог.
- Wi-Fi ба Bluetooth зэрэг доголддог
- AirPlay болон CarPlay найдвартай ажиллахгүй
- Apple Watch хэрэглэж байх үед доголдол нэмэгддэг гэж зарим нь дурдсан
Apple-ийн хариу
Apple албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин хэрэглэгчдийн зарим хүсэлт инженерүүд рүү шилжсэн гэж мэдээлэв. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь техник хангамжийн гэмтэл бус, харин програмын алдаа байх магадлалтай бөгөөд ойрын шинэчлэлтээр засагдаж болох юм.
Жил бүрийн шинэ iPhone-д нэг алдаа заавал гардаг нь сонин
Хүмүүс тэвчээртэй хүлээж чадахгүй болохоор их шүүмжилж байна