Apple энэ онд 5.5 мм-ийн нимгэн, шинэ загварын iPhone 17 Air-ийг танилцуулах гэж байна. Энэхүү төхөөрөмж нь компанийн хувьд хамгийн нимгэн iPhone болохоос гадна олон шинэчлэл, мөн зарим хязгаарлалтыг агуулна.
Давуу талууд
Pro зэрэглэлийн дэлгэц
iPhone 17 Air нь 6.6 инчийн OLED LTPO дэлгэцтэй байх ба 120 Гц-ийн давтамж болон Always-On функц дэмжинэ. Энэ нь Pro бус загварт анх удаа багтаж байгаа өндөр чанартай дэлгэц юм.
Үнэ харьцангуй боломжийн
Илүү нимгэн биетэй хэдий ч шинэ iPhone-ийн үнэ 899 ам.доллараас хэтрэхгүй гэж үзэж байна. Энэ нь шинэ технологи, гүйцэтгэлийг боломжийн үнээр авах боломжоор хангаж байна.
A19 чип ба өндөр хурдны ажиллагаа
Шинэ загвар нь Apple-ийн A19 процессортой, 8 ГБ RAM-тай байх бөгөөд Apple Intelligence-ийн бүх функцыг дэмжинэ.
MagSafe дэмжих нь батлагдсан
Анхны мэдээллүүд MagSafe цэнэглэлтийг хасагдаж магадгүй гэж таамагласан ч, албан бус зургууд энэ функцийг хадгалсан болохыг нотолсон.
Сул талууд
Зөвхөн нэг камер
iPhone 17 Air нь 48 мегапикселийн нэг л сенсортой байх бөгөөд 2x зум дэмжинэ. Гэхдээ хэт өргөн өнцөг болон телеобъектив байхгүй нь олон төрлийн зураг авах боломжийг хязгаарлана.
Дуугаралт нэг талаас
Корпусын нимгэн байдлаас шалтгаалан зөвхөн нэг чанга яригч суурилуулна. Дууны чанарыг бүрэн мэдрэхийн тулд AirPods зэрэг чихэвч ашиглах шаардлагатай.
SIM карт дэмжихгүй
Apple-ийн шинэ C1 модем mmWave технологийг дэмжихгүй, мөн төхөөрөмж нь физик SIM оролтгүй байж магадгүй. Энэ нь зарим бүс нутагт, тухайлбал Хятад зэрэг зах зээлд хүндрэл учруулж болзошгүй.
Цэнэг барих хугацаа бага зэрэг буурна
Apple-ийн мэдээллээр батерейн ажиллах хугацаа хэрэглэгчдийн 60–70 хувийг л хангах түвшинд байна. Үүнийг нөхөх зорилгоор тусгай цэнэгтэй гэр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа.
Дүгнэлт
iPhone 17 Air бол Apple-ийн инженерчлэлийн шинэ амжилт гэж хэлж болохуйц загвар. Илүү нимгэн, хөнгөн, гүйцэтгэл өндөр ч гэсэн камер, SIM карт, батерей зэрэг зарим хэрэглээнд хязгаарлалт бий. Гэхдээ дизайны шинэлэг байдал, үнэ цэнийн харьцаа нь олон хэрэглэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй.