Баасан, 6 сар 13, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиiOS 26 шинэчлэл: Apple батарейн хэсгийг бүрэн шинэчиллээ

iOS 26 шинэчлэл: Apple батарейн хэсгийг бүрэн шинэчиллээ

Apple компани iOS 26 системийн шинэчлэлд батарейн хэсгийг бүрэн өөрчилсөн нь хэрэглэгчдэд илүү нарийн мэдээлэл, хяналт, шинэ боломжуудыг олгож байна. Энэхүү шинэчлэл нь зүгээр нэг интерфейсийн шинэчлэл биш бөгөөд хэрэглэгчийн зан үйлийг ойлгуулж, төхөөрөмжийн ашиглалтыг хялбар хянах боломжийг бүрдүүлжээ.

Шинэ интерфейс ба илүү гүнзгий статистик

Battery цэс одоо илүү ухаалаг болсон. Тухайн үеийн цэнэгийн түвшин, хамгийн сүүлд хэзээ цэнэглэсэн, хэр удаан цэнэглэх шаардлагатайг шууд харуулна. Одоо “24 цаг” ба “10 хоног” гэх хугацааны ангиллыг халж, долоо хоногийн дундаж хэрэглээний мэдээлэл бүхий график нэмжээ. Мөн шинэ харьцуулалтын функц нь таны цэнэгийн хэрэглээ өмнөх өдрүүдтэй харьцуулахад хэр өөр байгааг ойлгуулах юм.

Жишээ нь, хэрэв та амралтаараа TikTok эсвэл YouTube-д хэт их цаг зарцуулж байвал iPhone таныг зөөлнөөр анхааруулах болно.

Илүү нарийн хяналт: Аль апп цэнэг идэж байна вэ?

Apple шинэ хувилбарт ямар апп их цэнэг хэрэглэсэн, аль нь дэвсгэрт ажилласан, аль нь хэт олон мэдэгдэл илгээсэн гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл нэмсэн. Хэрэглэгч сүүлийн долоо хоногийн турш апп бүрийн хэрэглээг харж болно. Мөн утсаа хэзээ, хэр удаан цэнэглэсэн мэдээлэл харагдана.

Battery Health хэсэг хэвээр

Battery Health буюу батарейн эрүүл мэндийн хэсэг өмнөх шигээ үлдсэн. Энд та цэнэгийн мөчлөг, дээд багтаамжийг харахаас гадна батарейнхаа цэнэгийг 80% дээр хязгаарлаж, элэгдлийг багасгах боломжтой.

Adaptive Power: шинэ төрлийн хэмнэлтийн горим

Шинэ нэмэлт — Adaptive Power горим нь таны хэрэглээг ухаалгаар хянаж, системийг автоматаар хэмнэлтийн горимд шилжүүлдэг. Энэ нь дэлгэцийн гэрлийг бууруулах, фонов процессуудыг удаашруулах зэргээр ажиллана. Ингэснээр та батарейг илүү удаан ашиглах боломжтой болно. Мөн 20% хүрмэгц Low Power Mode-г автоматаар асааж өгдөг.

Бүрэн цэнэглэлт хүртэлх хугацааг харуулдаг функц эргэн ирлээ

Mac дээр байсан, харин iOS дээр орхигдсон байсан “цэнэг дүүртэл хэдэн минут үлдсэн” гэх функц iOS 26-д буцан иржээ. Одоо та USB эсвэл wireless цэнэглэгч ашиглаж байх үед тохиргооны Battery хэсэгт үлдсэн хугацаа шууд харагдана. Хэрэв удаан цэнэглэгч холбосон бол iPhone эелдгээр “цэнэг удаан орох болно” гэж анхааруулна.

Энэ мэдээлэл мөн таны түгжээтэй дэлгэц дээр гарч ирнэ — тиймээс кофе уух эсэхээ шийдэхэд тусална.

Шинэчлэлийн хуваарь

Одоогоор iOS 26 зөвхөн хөгжүүлэгчдэд зориулсан хувилбараар гарсан. Хүн бүхэнд зориулсан туршилтын (public beta) хувилбар ирэх сард, албан ёсны хувилбар нь намар гарах төлөвтэй. iPadOS 26 дээр мөн шинэчлэл хийгдэх бөгөөд Mac-д энэ өөрчлөлт одоохондоо хийгдээгүй байгаа.


Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд