HomeОлон улсын мэдээИндонезийн нисэх буудалд зорчигчид дүүрэн байсан хүлээлгийн танхимын тааз нурлаа - ВИДЕО

Индонезийн нисэх буудалд зорчигчид дүүрэн байсан хүлээлгийн танхимын тааз нурлаа – ВИДЕО

Индонезийн нэгэн нисэх онгоцны буудлын зорчигчдоор дүүрсэн хүлээлгийн танхимын таазны хэсэг нурж унасан тухай “WION” хэвлэл мэдээллээ.

Энэхүү явдал дөрөвдүгээр сарын 6-ны Даваа гарагт Индонезийн нийслэл Жакарта хотын “Сукарно-Хатта” олон улсын нисэх онгоцны буудалд болсон байна. Хүлээлгийн танхимд хүмүүс дүүрэн байх үед таазны хэлтэрхийнүүд болон их хэмжээний ус дээрээс нь цутган орж иржээ. Гэнэтийн явдлаас болж сандарсан иргэд тал тал тийш зугтацгаасан байна.

Нислэгээ хүлээж байсан зорчигчдын нэг нь маш олон хүн энэхүү “хүчтэй бороо”-ны голомтод өртсөн гэж мэдэгдэв. Нисэх онгоцны буудлын төлөөлөгч энэ явдлыг баталж, үүссэн “замбараагүй байдал” тав орчим минут үргэлжилсэн гэж мэдээллээ.

Нисэх онгоцны буудлын удирдлагууд уг хэргийг тус хотод хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон аадар бороотой холбон тайлбарлажээ. Тэрээр нисэх буудлын үйл ажиллагаа тасалдуулаагүй бөгөөд нөхцөл байдлыг шуурхай хяналтандаа авсан гэж нэмж хэлэв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр бэртэж гэмтсэн хүн бүртгэгдээгүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд