Даваа, 6 сар 9, 2025
HomeСоёл Урлаг“Илүү их уншъя” уриан дор зохиогдох 37 дахь удаагийн номын баяр энэ...

“Илүү их уншъя” уриан дор зохиогдох 37 дахь удаагийн номын баяр энэ баасан гарагт эхэлнэ

Монголын уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” арга хэмжээ 37 дахь удаагаа тавдугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү баяр гурав хоног үргэлжилнэ.

Энэ жилийн баярын гол зорилго нь хүүхэд залуучууд болон нийт иргэдийн дунд унших соёлыг төлөвшүүлэх, номтой харилцах эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэй бичигчдийг дэмжих, ном, хэвлэлийн салбарын хөгжлийг сурталчлахад оршиж байна.

Номын баярын хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана:

  • Номын үзэсгэлэн, худалдаа
  • Зохиолч, уншигчдын уулзалт
  • Шинэ номын нээлтийн арга хэмжээнүүд
  • Дотоод, гадаадын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны уулзалт
  • “Байгаль экологийн 50 ном”-ын онцлох танилцуулга
  • Хүүхдэд зориулсан уран зохиол, боловсролын хөтөлбөрүүд

Жил ирэх тусам өргөжин хүрээгээ тэлж буй номын баярт дунджаар 300 мянга орчим уншигч оролцдог бөгөөд 200 гаруй хэвлэлийн байгууллага, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эрдэмтэн судлаачид оролцдог нь арга хэмжээний ач холбогдлыг тодотгож байна.

Сүүлийн жилүүдэд зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд гадаадын хэвлэлийн байгууллагуудыг идэвхтэй хамруулж байна. 2025 оны баярт ОХУ, БНХАУ, БНСУ-ын зохиолч, хэвлэгчид албан ёсоор оролцохоор болсон нь номын баярын олон улсын шинж чанарыг улам бататгаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд