Монголын оюун ухааны спортын шинэ хуудас нээгдэж, олон улсын их мастер, дэлхийн аварга, дэлхийн дээд болон Гиннесийн амжилт эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Тэд ой тогтоолтын спортоор энэхүү хүндэт цолонд хүрсэн анхны тамирчид болсноороо түүхэн амжилтын эзэд боллоо.
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь Монголын Оюун Ухааны Академийн нэрийн өмнөөс дэлхийн олон тэмцээнд амжилттай оролцож, дараах “анхны” амжилтуудыг эзэмшдэг:
- Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга
- Дэлхийн хамгийн залуу эмэгтэй дэлхийн аварга
- Анхны хошой дэлхийн аварга эмэгтэй
- Ой тогтоолтын спортоор Монголын анхны Гиннесийн дээд амжилт эзэмшигчид
- Ази тивийн анхны эмэгтэй аваргууд
- “Super Brain” шоуны ялагчид
Тэдний амжилт нь зөвхөн тэдний нэрээр зогсохгүй, Монголын оюун ухааны спортын хөгжлийг олон улсад таниулж, ирээдүйн залуу тамирчдад зам нээж өгсөн үнэтэй хувь нэмэр болж байна. Тэд бол залуу үед урам зориг өгөх жинхэнэ үлгэр дууриал болсон тамирчид.
Шагнал хүртсэн хоёр охин, тэдний гэр бүл, багш, дасгалжуулагчид, Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болон бүх монголчууддаа баяр хүргэе!
