Баасан, 7 сар 25, 2025
HomeОлон улсын мэдээИх Британид сонгуулийн эрхтэй наад захын насыг 16 болгож бууруулна

Их Британид сонгуулийн эрхтэй наад захын насыг 16 болгож бууруулна

Их Британийн Засгийн газар сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 16 болон 17 настнуудыг сонгуулийн санал хураалтад оролцохыг зөвшөөрөх шийдвэр гаргасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Тус шийдвэр нь “ерөнхий ардчилсан оролцоог нэмэгдүүлэх, дэлхий ертөнцийг өөрчлөх үйл явцад залуусыг татан оролцуулах, мөн ардчилалд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх” зорилготой гэж албаныхан тайлбарлажээ.

Өмнө нь санал өгөх эрхтэй доод нас 18 байсан бол Шотланд, Уэльсийн хувьд 16 наснаас санал өгөхийг зөвшөөрдөг байв. Харин 1969 оноос өмнө Их Британид зөвхөн 21 ба түүнээс дээш насныхан санал өгөх эрхтэй байсан юм.

Мөн шинэчлэлийн хүрээнд иргэд санал хураалтад оролцохдоо биеийн байдлаа баталгаажуулахад ашиглаж болох бичиг баримтын жагсаалтыг өргөтгөжээ. Үүнд банкны нэр бүхий карт, ахмад дайчдын үнэмлэх зэргийг нэмж оруулсан байна.

Их Британийн дараагийн парламентын сонгууль 2029 онд болохоор төлөвлөгдсөн.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд