Бямба, 7 сар 12, 2025
HomeЭдийн засагИх Британи Улаанбаатар хотын метроны төсөлд бараа, үйлчилгээ нийлүүлнэ

Их Британи Улаанбаатар хотын метроны төсөлд бараа, үйлчилгээ нийлүүлнэ

Улаанбаатар хотын дарга Хишгээгийн Нямбаатар болон Их Британийн экспортын зээлийн агентлаг (UKEF)-ийн дэлхийн бизнес хариуцсан хамтран удирдагч Эмма Томас нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичгээр хоёр тал Монгол Улсад дэд бүтцийн төслүүд, тэр дундаа нийтийн тээврийн салбар, метроны бүтээн байгуулалтад Их Британийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ашиглах, мөн эдгээр төслийг санхүүгийн хувьд дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Стратегийн хамтын ажиллагааны эхлэл

Хотын дарга Нямбаатарын хэлснээр метроны төсөл нь зөвхөн нийтийн тээврийг сайжруулах алхам төдийгүй Монгол, Их Британийн эдийн засгийн шинэ шатны хамтын ажиллагааны эхлэл юм. Улаанбаатар хот 2024 оны 4 дүгээр сараас эхлэн JP Morgan банктай хамтран сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг дүгнэж, холбогдох хууль, эрх зүйн орчныг судалж байна. Цаашид олон улсын хөрөнгө оруулалт татах, төслийг UKEF-д танилцуулах ажил хийгдэх юм.

Метроны төсөл ба нийгэм, эдийн засгийн үр нөлөө

Улаанбаатарын метроны төсөл нь 19.4 км урттай бөгөөд Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 буудалтай байх юм. Цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь нийслэлийн авто замын ачааллыг 10 хувиар бууруулах, нийтийн тээврийн хурдыг 18 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Метро ашиглалтад орсноор одоогийн 45 минутын автобусны замыг 15 минутын метроны аялал болгон богиносгох бөгөөд буудлуудын орчим жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Одоогоор уг төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийн эхний шат явагдаж, зургаан улсаас 27 оролцогч хүсэлт ирүүлээд байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт одоогоор бэлтгэгдэж буй аж.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд