Ням, 7 сар 27, 2025
HomeОлон улсын мэдээХятадын залуус "найзын гэрлэлт"-ийг сонгон, нийгмийн дарамтаас зайлсхийж байна

Хятадын залуус “найзын гэрлэлт”-ийг сонгон, нийгмийн дарамтаас зайлсхийж байна

Хятадад уламжлалт гэр бүлээс татгалзаж, найзтайгаа хууль ёсны гэр бүл болж, хамтран амьдрахыг илүүд үзэх залуусын тоо нэмэгдсээр байна. Ийм “найзын гэрлэлт”-ийг сонгогсод бие биедээ хайр сэтгэлтэй биш ч, нийгмийн болон гэр бүлийн дарамтаас зайлсхийх зорилготойгоор гэр бүл болж байгаа юм.

Найзын гэрлэлт гэж юу вэ?

Хууль ёсоор эдгээр хүмүүс гэр бүлд тооцогддог. Гэсэн ч:

  • Тэд бие биетэйгээ хосын харилцаанд ордоггүй.
  • Бие биетэйгээ дотно харьцаанд оролгүй, тусдаа өрөөнд унтдаг.
  • Зарим тохиолдолд хүүхэдгүй амьдрах гэрээ хийдэг.
  • Харин хүүхэдтэй болохоор шийдвэл үр шилжүүлэн суулгах буюу үрчлэлтийн аргыг сонгодог.

Жишээ: Чунчин хотын бүсгүй

35 настай эмэгтэй Чунчин хотоос 4 жилийн өмнө хамгийн сайн найзтайгаа гэрлэжээ. Тэд хурим хийхгүй, хүүхэдтэй болохгүй гэж тохиролцсон байна. Мөн цалингаа хамтдаа хуримтлуулж, аялал зугаалга зэрэгт зарцуулах тусгай данстай.

Жишээ: 33 настай Хлоя

33 настай Хлоя их сургуулийн найзтайгаа гэрлэсэн бөгөөд ингэснээр гэрлэлт, хүүхэдтэй болохыг шаардах нийгмийн хандлагаас зайлсхийжээ.

Миний насны эмэгтэйчүүд бүгд гэрлэж, хүүхэдтэй болж байна. Харин ‘найзын гэрлэлт’ намайг элдэв шүүмжлэл, хов живээс хамгаалдаг” гэж тэр ярьсан байна.

Тэд гэрлэлтээ баталгаажуулахдаа:

  • Өрхийн зардал хувааж төлөх
  • Хувийн өмчийг тусад нь хадгалах
  • Хамаатны айлд зочлох давтамжийг зохицуулах зэрэг заалттай гэрээ байгуулжээ.

Хэрвээ нэг нь жинхэнэ хайртай хүнтэй учирвал нөгөө нь саад болохгүй, шууд салж болно хэмээн тохирсон байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд