БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Тяньшүй хотод байрлах “Пэйшин” нэртэй цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хордсон ноцтой хэрэг гарлаа. Урьдчилсан мэдээллээр, уг хордлогыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон будаг ашигласнаас үүдэлтэй болохыг албаныхан тогтоогоод байна.
Хүүхдүүдэд өгсөн улаан чавганы бялуу, эрдэнэшиштэй зайдасны булан зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг өнгө үзэмжтэй болгох зорилгоор уг будаг ашиглагдсан нь илэрсэн. Шинжилгээний дүнд эдгээр бүтээгдэхүүн дэх хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2000 дахин их байжээ.
Хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд цэцэрлэгийн захирал, хөрөнгө оруулагч зэрэг найман хүн баривчлагдан, “хортой хүнс үйлдвэрлэсэн” гэх үндэслэлээр шалгагдаж байна.
Тяньшүй хотын захирагч Лю Лижиан энэхүү хэрэгтэй холбогдуулан “Уг явдал нь олон нийтэд зориулсан хүнсний аюулгүй байдлын хяналт сул байгааг илтгэж байна” хэмээн мэдэгдэл хийжээ.