БНХАУ-д болж буй Боаогийн Азийн форумд Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Эдийн засаг, хөгжлийн сайд Лувсаннамын Гантөмөр тэргүүлсэн албан ёсны төлөөлөгчид оролцож байна.
Хоёр улсын дээд түвшний уулзалт
Форумын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд дарга Дин Сюэсян болон Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч Л.Гантөмөр нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Гантөмөр сайд Монгол, Хятадын харилцааг тодорхой, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинд бэхжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, гурван гол чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүллээ. Үүнд:
- Хил орчмын тээвэр, логистикийг өргөжүүлэх
- Экспортын тогтвортой байдлыг хангах
- Гурван талт эдийн засгийн коридорын төслийг түргэвчлэх
- Эрчим хүч, аж үйлдвэрийн салбар
- Хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркийн хөгжил гэсэн чиглэлүүд багтжээ.
Хятадын тал бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
Хятадын дэд сайд Дин Сюэсян Монголын талаас дэвшүүлсэн бүх саналуудыг эерэгээр хүлээн авч, “хоёр улсын ард түмэнд үр өгөөжтэй аливаа санаачилгыг дэмжих болно” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн тэрбээр Монгол Улсыг ногоон хөгжлийн зорилгод хүрэхэд дэмжиж, байршлын давуу тал, эдийн засгийн боломжийг хамтран ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.