2025 оны наймдугаар сарын 17-ны Бямба гарагт 13:00–19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна талбайд “Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” дахин зохион байгуулагдана.
Хүмүүсийн шүүгээнд өмсөхөө больсон боловч ашиглах боломжтой хувцас, гутал олон байдаг. Өдөрлөгт ирж хувцсаа хандивласан хүн бүрт ногоон оноо (Green Score) олгох бөгөөд энэ оноогоор ирээдүйд хамтран ажиллагч байгууллагуудаас урамшуулал авах боломжтой.
Хандивлах хувцасны шаардлага:
- Угаасан, цэвэрхэн байх
- Урагдаагүй байх
Хандивлах гутлын шаардлага:
- Цоороогүй байх
- Ул нь салгагдаагүй байх
- Урагдаагүй байх
Өнгөрсөн жилийн цуглуулсан бүх хувцсыг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Veloo Foundation-д хүлээлгэн өгсөн. Энэ жил цугларсан эд зүйлсийг дахин ангилж, сайн дурын байгууллагуудын тусламжтайгаар хэрэгцээтэй хүмүүст илүү хүртээмжтэй байдлаар хүргэхээр төлөвлөж буйг НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан онцоллоо.