2025 оны 7-р сарын 10-ны өдөр Хүй долоон худагт хязаалан болон соёолон насны хурдан морьдын уралдаан үргэлжилж байна. Энэ үеэр наадамчин олны хамгийн их сонирхдог зүйлсийн нэг бол мэдээж хуушуур, хорхог зэрэг үндэсний хоолны худалдаа юм.
Тус газар худалдаа эрхлэгчдийн мэдээлснээр:
- Хуушуур – 1 ширхэг нь 3000 төгрөг
- Хорхог – 1 удаагийн аягатай порц нь 20,000 төгрөг-өөр худалдаалагдаж байна.
Махны дундаж үнэ, статистик мэдээлэл
Үндэсний статистикийн хорооны 2025 оны 7-р сарын 7-ны байдлаарх мэдээллээр малын махны дундаж үнэ дараах байдалтай байна:
Төрөл | 1 кг-ийн дундаж үнэ (₮) |
---|---|
Хонины мах | 16,971 |
Үхрийн цул мах | 24,629 |
Үхрийн ястай мах | 21,442 |
Ямааны мах | 12,774 |
Адууны мах | 13,213 |
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулсан үнийн өөрчлөлт:
- Хонины мах – 49 төгрөгөөр буурсан
- Үхрийн ястай мах – 127 төгрөгөөр өссөн
- Адууны мах – 100 төгрөгөөр өссөн
- Үхрийн цул мах, ямааны мах – өөрчлөлтгүй хэвээр байна
Энэ мэдээллээс харахад наадмын үеэр худалдаалагдаж буй зарим хоол хүнсний үнэ махны бодит өртгөөс нэлээд өндөр байгаа нь анхаарал татаж байна.