HomeНийгэмХоёрдугаар тойрог зам ашиглалтад орсноор хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар саарна

Хоёрдугаар тойрог зам ашиглалтад орсноор хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар саарна

Нийслэлийн авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилготой “Тойрог зам” төслүүд амжилттай урагшилж байна. Нэгдүгээр тойрог замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлагдсан бол Хоёрдугаар тойрог замын техникийн үндэслэл (ТЭЗҮ) эцэстээ дөхөж, 95 хувийн гүйцэтгэлтэй байна. ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК боловсруулж байгааг албаныхан мэдээлэв.

Нийт 21.3 км урттай байх Хоёрдугаар тойрог зам нь хотын баруун болон зүүн захын хэсгүүдийг Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай шууд холбох стратегийн шийдэл болох юм. Баруун трасс нь 22-ын товчооноос эхлэн Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуут орчмоор дайрч, Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Харин зүүн чиглэл нь Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжлэн Туулын хурдны замтай огтлолцох аж.

Төслийн үр нөлөөг тодорхойлохын тулд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 403 иргэний зорчих хөдөлгөөнд нарийвчилсан судалгаа хийсэн байна. НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр, уг зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын сүлжээнд дараах бодит өөрчлөлтүүд гарна:

  • Хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар саарна.
  • Иргэдийн зорчилтын хугацаа 30 хувиар хэмнэгдэнэ.
  • Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаник чиглэлийн замуудын ачаалал хоногт 5,000 орчим машинаар багасна.

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтрал буурч, иргэд захын бүсүүдээс төв рүү нэвтрэхгүйгээр хоорондоо шууд холбогдох боломж бүрдэх юм. Энэ нь төв замуудын ачааллыг хуваарилах гол хөшүүрэг болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд