Бямба, 10 сар 4, 2025
HomeОсол хэрэгХөвсгөлд төөрсөн хоёр настай хүүг олноор эрэн хайж байна

Хөвсгөлд төөрсөн хоёр настай хүүг олноор эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” орчимд хоёр настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон хэрэгт томоохон эрлийн ажиллагаа өрнөж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, мод бэлтгэж байсан иргэд хүүхдээ автомашин дотор унтуулж орхиод буцаж ирэхэд нь сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 17-ны 16:57 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Эрлийvн ажиллагаанд ашиглаж буй хүч, хэрэгсэл

Эрлийн ажиллагаанд:

  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги,
  • Хөвсгөл болон Булган аймгийн онцгой байдлын газрууд,
  • Цагдаагийн байгууллага,
  • Тариалан сумын удирдлагууд,
  • Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний салбарууд,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид,
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд,
  • Хүүгийн ар гэр, нутгийн иргэд оролцож байна.

Нийтдээ 324 хүн, 1 нисдэг тэрэг, 1 эрэлч нохой, 4 дрон, 104 автомашин, 15 мотоцикл, 34 морь дайчлагдан ажиллаж буйг албаныхан мэдээллээ.

Эрлийн ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа бөгөөд тухайн бүс нутгийн иргэдийг болгоомжтой байж, нэмэлт мэдээлэл олдсон тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг уриалжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд