Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэгХөвсгөлд сураггүй болсон 2 настай хүүг эрэх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж...

Хөвсгөлд сураггүй болсон 2 настай хүүг эрэх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Сайхан мод” орчмоос алга болсон хоёр настай хүүг олох эрлийн ажиллагаа өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр /2025.09.22/ эрлийн багийнхан алга болсон газраас баруун хойд зүгт 4–5 км радиуст самналт хийжээ. Үдээс хойш албаныхны удирдлага дор зургаан хүн морьтойгоор хайсан байна. Мөн ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч төхөөрөмж бүхий дрон ашиглан “Давааны нарийны бэл” гэх газраар хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэрэг хэсгүүдийг шалгажээ. Цагдаагийн алба хаагчид ч явганаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийтдээ 13 км орчим газар самнасан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт түр зогсоосон байна.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн ОБГ, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, цагдаагийн байгууллагууд, Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн анги нэгтгэлүүд, орон нутгийн удирдлага, сургуулийн багш, ажилчид, ар гэрийнхэн, сайн дурын иргэд оролцож байна. Хээрийн штабт алба хаагчид хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын ажилтнууд ар гэрийнхэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлжээ.

Цагдаагийн байгууллагын тайлбар

Хүүг эрэх ажиллагааны явцад цагдаагийн байгууллага олон нийтэд зураг тараасан ч энэ нь алга болсон хүүхдийн биш, өмнө эрэн сурвалжлагдаж байсан өөр хүүхдийн зураг байсан гэж шүүмжлэл гарсан. Харин цагдаагийн байгууллага энэ талаар тайлбар өгөхдөө:
“Хүүг сураггүй болох үед аав ээж нь энэ зургийг өгсөн” хэмээн мэдэгдэв.

Хүүгийн талаар тодорхой ул мөр олдоогүй хэвээр байгаа тул эрлийн ажиллагаа үргэлжилж, иргэдээс холбоотой мэдээллийг төлбөртэйгөөр авах тухай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилсээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд