Баасан, 10 сар 3, 2025
HomeОсол хэрэгХөвсгөлд алга болсон хоёр настай хүүгийн эрэл 8 дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөлд алга болсон хоёр настай хүүгийн эрэл 8 дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт сураггүй болсон хоёр настай хүүгийн эрлийн ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна. Долоон өдөр тасралтгүй хайсан ч тодорхой ул мөр олдоогүй хэвээр байна.

Өчигдрийн эрлийн ажиллагаа

2025 оны 09-р сарын 23-нд эрлийн ажилд олон байгууллагаас хүч нэмэв. Үүнд:

  • Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
  • Агаараас эрэн хайх 111 дүгээр анги
  • Үндэсний аврах бригад
  • Цагдаагийн байгууллагын алба хаагчид
  • Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар
  • Хилийн цэргийн 0257 дугаар анги
  • Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги
  • Аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар
  • Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ
  • Баянхошуу, Тавантолгой багууд, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагууд
  • Ар гэрийнхэн болон сайн дурын иргэд (Мөрөн, Улаанбаатараас)

Ашигласан техник, зохион байгуулалт

  • 4 эрэлч нохой
  • 1 “могойн нүдэн дуран” төхөөрөмж
  • 15 автомашин

Эрлийг эхний цэгээс баруун зүгт явганаар, мөн “Баян бэлчирийн даваа”-ны хойд бэл хүртэл хойд чиглэлд цуваа хэлбэрээр зохион байгуулжээ.

Одоогийн байдлаар эрлийн ажиллагаа амжилтад хүрээгүй бөгөөд алга болсон хүүгийн талаар тодорхой ул мөр илрээгүй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд