Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 2-ны 11:57 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийг Монгол Улсын Геофизикийн төв лаборатори бүртгэж, тодорхой мэдээлэл нийтэлсэн байна.
Газар хөдлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл
- Хугацаа (Улаанбаатарын цагаар): 2025 оны 5-р сарын 2-ны 11:57:29
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 51.48°N, 99.75°E
- Магнитуд: 4.0
Газар хөдлөлтийн төвөөс ойрхон сумд:
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 31 км
- Ренчинлхүмбэ сумын төвөөс хойд зүгт 41 км
- Ханх сумын төвөөс баруун зүгт 6 км-ийн зайд байршиж байсан байна.
Энэ удаагийн газар хөдлөлт одоогоор хүний амь нас, эд хөрөнгийн ноцтой хохирол учруулаагүй талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ.