2018 онд Хөвсгөл аймагт малдаа яваа 13 настай охины амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарч, олон нийтийг цочроож байв.
Хэргийг мөрдөн шалгасан байгууллагын мэдээллээр, тухайн өдөр буюу 2018 оны наймдугаар сарын 7-нд охин хонь хариулж явахдаа хүчирхийлэлд өртсөн байна. Хэрэг үйлдэгч Б нь бага насны хүүхдийг өөрийгөө хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасны дагуу яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэрэг Нийслэлийн прокурорын газраар дамжин шүүхэд шилжсэн.
Улмаар Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оноосон байна.