Даваа, 6 сар 9, 2025
HomeЭрүүл мэндХӨСҮТ: Улаанбурханы халдвар нэмэгдэж байна — Хүүхдээ вакцинд хамруулна уу

ХӨСҮТ: Улаанбурханы халдвар нэмэгдэж байна — Хүүхдээ вакцинд хамруулна уу

Халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өчигдрийн (2025.04.23) байдлаар уг өвчний лабораториор батлагдсан нийт 688 тохиолдол бүртгэгдсэнээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Халдвартай хавьтагчдын тоо 11,539-д хүрсэн нь халдварын тархалт ямар хурдацтай байгааг илтгэж байна.

Хүүхдийг вакцинд хамруулах нь хамгаалах хамгийн үр дүнтэй арга

ХӨСҮТ-ийн зүгээс эцэг эх, асран хамгаалагч нарт хандан улаанбурхан өвчний эсрэг вакцинд хүүхдээ заавал хамруулахыг уриалж байна. Уг өвчнөөс сэргийлэх вакциныг хүүхдүүд 9 сартай болон 2 настайд хоёр удаа хийлгэх шаардлагатай.

Хэрэв хүүхдээ хугацаанд нь вакцинд хамруулаагүй бол өөрт хамгийн ойр байрлах өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд очиж вакцинд хамрагдах боломжтой. Вакцинжуулалт нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай хамгаалалт юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд