Пүрэв, 2 сар 26, 2026
HomeЭрүүл мэндХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4-өөр өсөв

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4-өөр өсөв

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14,260-д хүрч, нийслэлд 11,609, орон нутагт 2,646 бүртгэгдээд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр 2026 оны 02 дугаар сарын 25-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо өмнөх өдрөөс 4-өөр нэмэгджээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 32 байгаа бөгөөд үүний 20 нь нийслэлд, 12 нь орон нутагт эмчилгээ авч байна. Мөн гэрийн хяналтад 13 хүн байгаа талаар мэдээлэв.

Насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхны өвчлөл хамгийн өндөр хэвээр үргэлжилж, 5,219 тохиолдол болоод байна. Дараах насны бүлгүүдэд бүртгэгдсэн тохиолдлыг нэгтгэн харуулбал:

  • 0–4 нас: 3,445
  • 5–9 нас: 1,830
  • 10–14 нас: 5,219
  • 15–19 нас: 1,773
Улаанбурхан

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөр ч дархлаажуулалтаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төв дээр очиж цахим бүртгэлийн системд нягталж, шаардлагатай бол нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд