Лхагва, 2 сар 25, 2026
HomeСоёл Урлаг"Хориотой" жүжиг 20 жилийн дараа "Орфей" театрын шийдлээр эргэн ирнэ

“Хориотой” жүжиг 20 жилийн дараа “Орфей” театрын шийдлээр эргэн ирнэ

Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн сод бүтээлүүдийн нэг “Хориотой” драмын жүжиг энэ хаврын театрын урлагийн салхилга болж, тайзнаа дахин амилах гэж байна. Анх 20 жилийн өмнө “Х ТҮЦ” продакшны тавилтаар үзэгчдийг байлдан дагуулж байсан уг бүтээлийг энэ удаа “Орфей” театрын найруулагч М.Батболд пост-драм хэлбэрээр шинэчлэн найруулж байгаагаараа онцлог юм.

Тоглолтын тов болон байршил:

  • Хэзээ: 2026 оны гуравдугаар сарын 7-ноос 18-ныг дуустал
  • Хаана: “Zaisan Hill Event Hall”

Найруулагч М.Батболд энэ удаа “Xermel” багийн жүжигчин Жижгээ, Цогтоо, Баясаа нартай хамтран ажиллаж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Хошин урлагийн салбарт танигдсан залуу жүжигчид драмын тайзнаа, тэр дундаа нийгмийн гүн утга агуулгатай “Хориотой” жүжигт хэрхэн хувирах нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэжээ.

Жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нараас эхлээд салбарынхаа шилдэг ахмад болон залуу үеийн төлөөллүүд оролцож байна.

Жүжгийн үзэл санаа

“Хориотой” жүжиг нь шилжилтийн үеийн нийгмийн сүүдэр, хүмүүсийн харилцаа, ёс суртахууны асуудлыг хөнддөг. Уран бүтээлчдийн үзэж буйгаар тухайн үед ажиглагдаж байсан нийгмийн үзэгдлүүд өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй, бидэнд илгээх мессеж нь хэвээр байгаа тул энэхүү төслийг дахин эхлүүлсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд