Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортХөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарын нэр дэвшилтэд эсэргүүцэл илэрхийллээ

Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарын нэр дэвшилтэд эсэргүүцэл илэрхийллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэв

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэхүү сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар багтаж буй. Гэвч түүний нэр дэвшилт хөлбөмбөг сонирхогчдын дунд эсэргүүцэлтэй тулгарч, Монголын Хөлбөмбөгийн тоглогчдын холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

Тоглогчдын холбооны мэдэгдэл

Тус холбоо мэдэгдэлдээ Ц.Анандбазарын нэрийг хууль бусаар бүртгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд, сонгуулийн хорооны үйл ажиллагаа шударга бус явагдаж байгааг онцолжээ. Мөн түүний нэр дэвших эрхийг зогсоохыг шаардаж, ерөнхийлөгчийн сонгуулийг дахин, шинэчилсэн журмаар зохион байгуулахыг уриалсан байна. Тэдний зүгээс:

  • Спортын ёс зүй, ил тод байдлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай
  • FIFA-гийн зарчмыг баримтлан дүрэм журмаа шинэчлэх шаардлагатай
  • Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид байлгах нь зүйтэй

хэмээн үзэж байна.

Бойкот зарлалаа

Мөн тус холбооноос Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлэн бойкот зарлажээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болох бөгөөд холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг ч мөн шинээр сонгох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд