Бямба, 4 сар 19, 2025
HomeЭрүүл мэндХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар улсын хэмжээнд эхэллээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар улсын хэмжээнд эхэллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян улс даяар зохион байгуулагддаг бөгөөд зорилго нь осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тоог бууруулах юм.

Энэ жилийн аяныг “ХАБЭА-д хувьсгалт шинэчлэл – Хиймэл оюун ухаан ба дижиталчлалын үүрэг” уриан дор явуулж байгаа бөгөөд орчин үеийн технологийг ашиглан ажлын байрыг илүү аюулгүй, эрүүл болгохыг зорьж байна.

Аяны хүрээнд энергетикийн салбарын ХАБЭА-н нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эхний улиралд хэрэгжсэн бөгөөд 4 дүгээр сарын 4-нд энэ сэдвээр салбарын төлөөлөл оролцсон хурлыг зохион байгуулжээ. Цаашид уул уурхай, барилга, тээврийн зэрэг ажлын байрны эрсдэл өндөртэй салбаруудад дараалсан гурван улиралд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

2023 онд Монгол Улсад нийт 809 хүн ажлын байран дээр осолдож, хордлого, гэмтэлд өртсөн нь өмнөх оны үзүүлэлтээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Осол гэмтэл ихээр бүртгэгддэг уул уурхайн салбарын дараа барилгын салбарт нас баралттай осол гарсаар байгаа нь анхаарал татаж байна. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, дижиталчлах, баримт бичгийн удирдлагыг сайжруулах, судалгаа, шинжилгээний аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү сарын аян нь ажил олгогчид, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх чухал хөшүүрэг болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд