2025 оны арван сарын 13-нд HLTV.org сайтаас CS2-ын шилдэг багуудын долоо хоногийн шинэчилсэн рейтинг-ийг нийтэллээ. Энэхүү шинэчилсэн жагсаалтад Team Vitality дахин тэргүүн байр эзэлж, The Mongolz хоёрдугаар байр руу ухарсан байна.
Vitality баг дахин дэлхийн шилдэгийн тэргүүнд гарч ирсэн бол Монголын The MongolZ 708 оноотойгоор хоёрдугаар байранд орлоо. Харин MOUZ, Team Falcons, Team Spirit багууд арын эгнээг бүрдүүлжээ.
HLTV-ийн топ-10 баг (2025.10.13)
Байр | Баг | Оноо |
---|---|---|
1 | Team Vitality | 950 |
2 | The MongolZ | 708 |
3 | MOUZ | 625 |
4 | Team Falcons | 608 |
5 | Team Spirit | 557 |
6 | FURIA | 535 |
7 | G2 Esports | 403 |
8 | Aurora Gaming | 356 |
9 | Natus Vincere | 328 |
10 | 3DMAX | 273 |
Ойрын тэмцээнүүд
Шинэчилсэн рейтингтэй зэрэгцэн хоёр том тэмцээн — CS Asia Championships 2025 болон Thunderpick World Championship 2025 — эхлэх гэж байна. Эдгээр тэмцээнд HLTV-ийн топ-10 жагсаалтын таван баг оролцох төлөвтэй байна.