Мягмар, 1 сар 20, 2026
HomeСпортHLTV-ийн шинэчлэлтээр The MongolZ шилдэг 10-т 8-д эрэмбэлэгдэв

HLTV-ийн шинэчлэлтээр The MongolZ шилдэг 10-т 8-д эрэмбэлэгдэв

HLTV.org 2026 оны 1 дүгээр сарын 19-нд Counter-Strike 2-ын дэлхийн чансаагаа шинэчилж нийтэлсэн бөгөөд Монголын The MongolZ баг өмнөх байрлалаасаа хоёр шат доошилж, 8-р байранд оржээ. Ингэснээр тэд дэлхийн шилдэг аравт хэвээр үлдсэн ч оноо, эрэмбийн хувьд түр ухралт бүртгэгдлээ.

Одоогийн байдлаар “Азийн хаад” 328 оноотой жагсаж байна. Тэдний дээр Украины Natus Vincere 332 оноо, Оросын Team Spirit 347 оноогоор бичигдэж байгаа бөгөөд Spirit хоёр байраар ахиж 6-р байранд орсон нь энэ удаагийн хөдөлгөөний гол шалтгаан болжээ.

HLTV-ийн шинэчилсэн ТОП-10:

  1. Vitality — 960 оноо
  2. FURIA — 807 оноо
  3. Falcons — 608 оноо
  4. MOUZ — 474 оноо
  5. FaZe — 374 оноо
  6. Spirit — 347 оноо (2 байр ахисан)
  7. Natus Vincere — 332 оноо
  8. The MongolZ — 328 оноо (2 байр ухарсан)
  9. G2 — 190 оноо
  10. Aurora — 153 оноо

HLTV Team Ranking нь 2015 оны 10 дугаар сараас хэрэглээнд орсон онооны зарчимд тулгуурласан эрэмбэ бөгөөд багуудын сүүлийн нэг жилийн гүйцэтгэлийг түлхүү тооцдог. Чансааны оноог дараах гурван үндсэн шалгуурын хүрээнд жинлэн боддог байна.

Зургийг: HLTV
Зургийг: HLTV

Оноо тооцоолох үндсэн бүрэлдэхүүн:

  • Сүүлийн үеийн амжилт: сүүлийн хоёр сарын тэмцээний үр дүн.
  • Тэмцээний үзүүлэлт: сүүлийн нэг жилийн томоохон тэмцээнүүдийн амжилт.
  • Бүрэлдэхүүний тогтвортой байдал: үндсэн тоглогчдын тогтвортой байдал.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910, cobrazera нар тоглож байна. Тэд 1xBet Mongolia үзүүлж буй дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөөр байгаа бөгөөд энэ удаад хоёр байр ухарсан ч шилдэг аравт байр сууриа хадгалсаар байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд