Ням, 4 сар 20, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиХиймэл оюун ухаан хоёрхон хоногийн дотор 10 жилийн судалгааны асуудлыг шийдэв

Хиймэл оюун ухаан хоёрхон хоногийн дотор 10 жилийн судалгааны асуудлыг шийдэв

Google-ийн хөгжүүлсэн хиймэл оюун ухааны (ХОУ) загвар хоёрхон хоногийн дотор эрдэмтдийн 10 жилийн турш судалсан асуудлын шийдлийг гаргаж чаджээ.

Энэ талаар The Independent сонин мэдээллээ.

ХОУ супербактерийн эсэргүүцлийн нууцыг тайлав

Лондонгийн Империйн Коллежийн судлаачид хиймэл оюун ухааны загварт супербактерийн антибиотикт тэсвэртэй болох шалтгааныг тодорхойлох даалгавар өгчээ. ХОУ хэд хэдэн боломжит хариулт гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь эрдэмтэд 10 жилийн судалгааны үр дүнд гаргаж ирсэн дүгнэлттэй яг таарч байв.

“Алгоритм өмнө нь байсан нотолгоог судалж, олон хувилбар шинжилж, туршилтыг загварчлан, бидний олон жилийн хөдөлмөрөөр гаргасан дүгнэлтийг ердөө хэдхэн цагийн дотор гаргаж чадлаа” гэж профессор Хосе Пенадес онцолжээ.

ХОУ шинжлэх ухааны судалгаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Судлаачдын үзэж байгаагаар хиймэл оюун ухаан шинжлэх ухааны мухардлыг арилгах боломжтой ч бодит туршилтууд хийх хэрэгцээ үргэлж хэвээр байх аж. ХОУ нь судалгааны үйл явцыг хурдасгах ч эрдэмтдийн хийдэг туршилт, баталгаажуулалтыг орлох боломжгүй гэдгийг онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд