Баасан, 8 сар 8, 2025
HomeБоловсролХичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатарын 19 байршилд болно

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатарын 19 байршилд болно

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах зорилгоор сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нэг дор өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг олгохоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 8-р сарын 7-ны өдрийн А/110 дугаар тушаалын дагуу нийслэлийн 9 дүүрэгт 19 байршилд “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа” зохион байгуулагдана.

Үзэсгэлэн худалдааны байршлууд ба хуваарь

Үзэсгэлэн худалдаа дараах дүүрэг, байршлуудад болно:

Сүхбаатар дүүрэг:

  • 3-р хороо, АСА аренагийн гадна талбай (2025.08.04–2025.09.01)
  • 4-р хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (2025.08.01–2025.09.01)
  • 5-р хороо, Голомт хотхоны хойд тал (2025.05.06–2025.09.06)

Хан-Уул дүүрэг:

  • 2-р хороо, 3-р байрны урд тал (2025.08.15–2025.09.15)
  • 8-р хороо, IC парк (2025.08.10–2025.09.31)
  • 19-р хороо, Богдын Музейн гадна талбай (2025.08.15–2025.09.05)

Баянзүрх дүүрэг:

  • 4-р хороо, Жуковын талбай (2025.08.11–2025.08.31)
  • 26-р хороо, Дүнжингарав худалдааны төв (2025.08.10–2025.09.01)
  • 25-р хороо, Баялаг Ундраа төвийн гадна талбай (2025.08.04–2025.09.01)

Чингэлтэй дүүрэг:

  • 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай (2025.08.04–2025.09.01)

Сонгинохайрхан дүүрэг:

  • 16-р хороо, KFC-ийн зүүн тал (2025.08.15–2025.09.31)
  • 29-р хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн гадна талбай (2025.08.15–2025.08.31)

Баянгол дүүрэг:

  • 29-р хороо, Шинэ Сандэй худалдааны төв (2025.08.04–2025.08.31)
  • 15-р хороо, Апексийн дэлгүүрийн урд тал (2025.08.01–2025.09.01)
  • 15-р хороо, Байгаль эх цогцолбор (2025.08.10–2025.09.01)
  • 25-р хороо, Мета барилгын материалын худалдааны төв (2025.08.04–2025.09.01)

Багахангай дүүрэг:

  • 1-р хороо, Төв талбай (2025.08.22)

Багануур дүүрэг:

  • 1-р хороо, Нацагдоржийн талбай (2025.08.20–2025.08.31)

Налайх дүүрэг:

  • 2-р хороо, Соёлын ордны урд тал (2025.08.22)

Эдгээр үзэсгэлэн худалдаа нь хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг хямд, хүртээмжтэй худалдан авах боломжийг иргэдэд олгоно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд