Энэхүү амралтын өдрүүд буюу 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүд нь амрахад хэсэгчлэн тохиромжтой. Учир нь энэ хугацааны тал хувийг бидний ирээдүйг тодорхойлох идэвхтэй үйлдлүүдэд зориулах нь зүйтэй гэж одон орончид үзэж байна.
Бямба гараг, 12 дугаар сарын 27: Зурхайчид энэ өдрийг “квантын үсрэлтийн өдөр” гэж нэрлэж байна. Таны өмнө нь гаргаж байсан хичээл зүтгэлүүд эцэстээ үр дүнгээ өгч, илүү таатай, сонирхолтой, баярын уур амьсгалтай шинэ бодит байдлыг бэлэглэх болно. Энэ өдөр өөрийн хийсэн үйлдлүүдээ эргэцүүлэн бодож, амжилтаа сайшаан, алдаагаа дүгнэхэд нэн тохиромжтой. Мөн өөрийн нөөц боломжоо бодитоор үнэлж, ямар зорилтуудыг яаралтай шийдвэрлэх, алийг нь түр хойшлуулахыг шийдэх боломжтой.
Ням гараг, 12 дугаар сарын 28: Энэ өдөр хүмүүсийн сэтгэл зүйд сөрөг энерги давамгайлж, уур бухимдал, цочирдом байдал үүсэх магадлалтай. Тиймээс бусадтай харилцах харилцаагаа багасгаж, мөнгө санхүүдээ хянамгай хандахыг зөвлөж байна. Чухал асуултын хариулт зүүдэнд ирж магадгүй тул зүүдээ анхааралтай ажиглаж, зөв тайлахыг хичээгээрэй.
Азтай байх ордныхон:
Мэлхий – Мэлхийн ордныхон амралтын өдрүүдээ зориулалтынх нь дагуу буюу амрахад зарцуулах хэрэгтэй. Ялангуяа ням гарагт, мөн бямба гарагт ч гэр орны ажилд хэт дарагдах хэрэггүй. Шинэ жилийн баяраар гэрээ тохижуулах, цэвэрлэх, хоол хийх их ажил хүлээж байгаа тул одоо л эрч хүчээ сэлбэх цаг юм.
Арслан – Арслангийн ордныхонд од эрхэс удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзахыг зөвлөж байна. Жилийн төгсгөлд өнгөрсөн 12 сарын ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцахад тохиромжтой. Энэ үед төлөвлөсөн бүхэн бодит амьдрал дээр биелэх өндөр магадлалтай байгаа тул төлөвлөгөөндөө онцгой анхаараарай.
Загас – Загаснууд энэ өдрүүдэд амьдралынхаа шинэ хуудсыг нээж, бүхнийг шинээр эхлэх боломжтой. Болж буй үйл явдлууд эхэндээ ач холбогдол багатай мэт санагдаж болох ч тэдгээрийн жинхэнэ утга учир нь хэсэг хугацааны дараа тодорхой болно. Одоогоор эргэн тойронд болж буй бүх зүйлд анхааралтай хандаж, хувь заяаны бэлэглэсэн азтай боломжийг алдахгүй байх нь чухал юм.
