Даваа, 6 сар 9, 2025
HomeШоу бизнесHBO-н шинэ "Харри Поттер" цувралын гол дүрүүд тодорлоо

HBO-н шинэ “Харри Поттер” цувралын гол дүрүүд тодорлоо

30 мянган хүн оролцсон шалгаруулалтаас шинэ Харри, Рон, Гермионаг сонголоо

HBO стриминг платформ шинэчилсэн “Харри Поттер” цувралын гол гурван дүрд тоглох жүжигчдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Кино бүтээгчид 30,000 гаруй оролцогчтой олон нийтийн сонгон шалгаруулалт зохион байгуулж, дараах гурван авьяаслаг хүүхдийг сонгосон байна:

  • Доминик Маклафлин — Харри Поттер
  • Арабелла Стэнтон — Гермиона Грейнджер
  • Аластер Стаут — Рон Уизли

Номтой хамгийн ойр дөхсөн дэлгэцийн хувилбар

Шинэ цувралын талаар HBO дараах тайлбарыг хийсэн: “Энэ төсөл бол Ж.К.Роулингийн анхны бүтээлд үнэнч үлдэхийг зорьсон дэлгэцийн хамгийн гүнзгий, өргөн цар хүрээтэй хувилбар байх болно.” Тус цувралын нэг улирал нь нэг номонд зориулагдана.

Цувралын зураг авалт 2025 оны зунаас эхлэх бөгөөд анхны ангийг 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Үзэгчдэд Харри Поттерын ертөнцөд шинэ өнцгөөс, илүү гүн гүнзгий аялал хийх боломжийг олгоно гэж үзэж буй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд