Америкийн HBO суваг алдарт “Харри Поттер” цувралын дэлгэцийн шинэ хувилбарт тоглох шинэ долоон жүжигчний нэрийг албан ёсоор зарлалаа гэж Variety сэтгүүл мэдээлжээ.
Одоо батлагдсан дүрүүдийн дунд:
– Кэтрин Паркинсон — Молли Уизли
– Локс Пратт — Драко Малфой
– Жонни Флинн — Люциус Малфой
– Лео Эрли — Симус Финниган
– Алессия Леони — Парвати Патил
– Сиенна Муса — Лаванда Браун
– Берти Карвел — Корнелиус Фадж
тоглохоор болсон байна.
Эдгээр дүрүүд нь цувралд чухал дэд түүхүүдийг бүтээдэг бөгөөд тэдний сонгон шалгаруулалт үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлж байна.
HBO өмнө нь гол гурван дүр болох:
– Гарри Поттер — Доминик Маклафлин
– Гермиона Грейнджер — Арабелла Стэнтон
– Рон Уизли — Аластер Стаут
гэх мэт жүжигчдийг танилцуулсан. Томчуудын дүрийг бүтээх жүжигчид 4-р сард бүрэн батлагдсан бөгөөд сериалын зураг авалт энэ зунаас эхлэхээр төлөвлөгдөж байна.
HBO энэхүү цувралыг илүү дэлгэрэнгүй, анхны номын өрнөлийг үнэнчээр дагасан хэлбэрээр бүтээж байгаагаа онцолсон. Тиймээс фенүүдийн хувьд шинэ дүрүүдийг хэрхэн амилуулахыг харах нь маш сонирхолтой байх болно.
