Бямба, 7 сар 26, 2025
HomeШоу бизнесHBO “Харри Поттер”-ийн олон ангит цувралын зураг авалтыг эхлүүллээ

HBO “Харри Поттер”-ийн олон ангит цувралын зураг авалтыг эхлүүллээ

HBO стриминг платформ шинэ “Харри Поттер” олон ангит цувралын бүтээлийг албан ёсоор эхлүүлснээ зарлалаа. Тус төслийг продюсер Франческа Гардинер болон Марк Майлод нар удирдаж байна гэж Warner Bros. компанийн сайтад мэдээлжээ.

Цувралын зураг авалт Их Британийн Ливсден хотод байрлах студид эхэлсэн бөгөөд нэвтрүүлгийн нээлт 2027 онд HBO болон HBO Max платформоор хийгдэхээр төлөвлөгджээ.

Шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн

Уламжлалт дүрүүдийг бүрэн шинэ жүжигчид бүтээх юм. Үүнд:

  • Харри Поттер – Доминик Маклафлин
  • Рон Уизли – Аластер Стаут
  • Гермиона Грейнджер – Арабелла Стэнтон
  • Невилл Долгопупс – Рори Уилмот
  • Дадли Дурсль – Амос Китсон
  • Роланда Хуч – Луиза Брили
  • Гаррик Олливандер – Антон Лессер

Кино компани энэхүү төслийг “анхны эх зохиолын сүнсийг хадгалсан, гэхдээ шинэлэг уран бүтээл” гэж тодорхойлсон байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд