Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагХаврын тариалалтад зориулсан буудайн үрийн нөөц 32 мянган тонн байна

Хаврын тариалалтад зориулсан буудайн үрийн нөөц 32 мянган тонн байна

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын 1-ний байдлаар хаврын тариалалтад зориулсан буудайн үрийн нөөц 32 мянган тонн байгаа аж. Гэсэн хэдий ч энэ тоо нь өнгөрсөн 2024 оны мөн үетэй харьцуулахад 22.1 мянган тонноор бага үзүүлэлттэй байна.

Хөрс боловсруулалт, тариалалтын техник бэлэн байдал:

  • Бул – 98.1%
  • Өргөн холбооны машин – 98.2%
  • Үр тарианы үрлүүр – 93.4%
  • Анжис – 95.2%
  • Төмс, хүнсний ногооны үрлүүр – 97.6%
  • Дугуйт трактор – 94.9%
  • Бүх төрлийн сийрүүлэгч – 93.9%
  • Гинжит трактор – 73.5%

Эдгээр үзүүлэлт нь техник хэрэгслүүдийн бэлэн байдлын түвшин өндөр байгааг харуулж байгаа хэдий ч буудайн үрийн хомсдол тариалалтын үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд