Даваа, 6 сар 9, 2025
HomeШоу бизнес“Хар сарнай” хамтлагийн туг Эверест ууланд мандлаа

“Хар сарнай” хамтлагийн туг Эверест ууланд мандлаа

20 жилийн дараа дахин Эверестэд хөл тавив

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр дэлхийн хамгийн өндөр ноён оргил болох Эверестийн (8848 м) үндсэн отогт дахин хүрч, түүхэн үйл явдлыг тэмдэглэлээ. Тэрбээр 20 жилийн өмнө анхлан энэ оргилд хөл тавьж байсан бөгөөд энэ удаа 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр эргэн очиж, анд нөхөр, нэрт уран бүтээлч С.С.Амармандах болон “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулан тугийг нь мандуулсан байна.

“Хар сарнай”-н 35 жилийн ойн бэлгэдэл

Монголын рок попын нэгэн үеийн өнгийг тодорхойлсон “Хар сарнай” хамтлаг 1992 онд байгуулагдсан бөгөөд анх удаа реп, техно урсгалаар уран бүтээл туурвисан хамтлаг хэмээн түүхэнд тэмдэглэгддэг. 1996 онд “Бүтээнэ сөнөөнө” нэртэй анхны цомгоо гаргаж байв. Тэдний 35 жилийн ойд зориулсан “Golden Hits All Stars” шоу тоглолт тавдугаар сарын 24-нд “Хит парк”-т болох гэж байгаа бөгөөд энэ тоглолтод Монголын рок, поп, хип хоп урлагийн шилдэг хамтлаг, дуучид оролцохоор төлөвлөгдсөн байна.

Дэлхийн оргилд Монгол туг намирав

Г.Өсөхбаярын энэ удаагийн аялал зөвхөн Эверестийн үндсэн отогт хүрэхээр зогсохгүй, Непалын ариун Кайлаш уулын гороо, Кала Патар (5644 м), Лобуче (6119 м) оргилууд, мөн Катманду хотыг хамарсан цогц аялал байв. Түүний удирдсан багийнхан тус аяллын үеэр “Хар сарнай” хамтлагийн тугийг Эверестийн үндсэн отогт мандуулсан нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээний хөгжмийн хамтлаг, уран бүтээлчдийн хувьд Эверестэд туг мандуулсан анхны тохиолдол болж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд