Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсролХан-Уул дүүргийн 8 дугаар хорооны шинэ сургуулийн барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй...

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны шинэ сургуулийн барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралтын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус сургууль нь тэнхлэгийн хэмжээгээрээ 74 м х 35.4 м хэмжээтэй, нийт гурван давхар барилгатай. Одоогоор барилгын дотор заслын ажил болон гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу 2025 оны дотор ашиглалтад оруулахаар зорьж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд сургуулийн нээлт хийгдсэнээр тухайн хорооны боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг аюулгүй, таатай орчинд сургах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд