Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны “Вива сити” хотхоны замын урд 2025 оны 9-р сарын 6-7-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчим “Приус” маркийн автомашины жолооч бусдыг санаатайгаар мөргөж буй бичлэг цахим орчинд тархаж байна.
Хэргийн талаар: Уг хэргийн талаарх дуудлага Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн бөгөөд одоогоор ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэс мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна. Эхний байдлаар:
- Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан гэж тогтоогджээ.
- Тэрээр таксины жолоочтой эхнэрээ хардаж, түүний биед автомашинаар халдсан байж болзошгүй гэсэн таамаглал гарчээ.
Цагдаагийн байгууллагаас хэргийн нарийвчилсан шалтгаан, нөхцөл байдлыг тодруулах шалгалтыг үргэлжлүүлж байна.