Бямба, 7 сар 26, 2025
HomeОлон улсын мэдээХамгийн өндөр өртөгтэй хотуудыг нэрлэжээ: Сингапур тэргүүлэв

Хамгийн өндөр өртөгтэй хотуудыг нэрлэжээ: Сингапур тэргүүлэв

Сингапур гурав дахь жилдээ баян чинээлэг хүмүүст зориулсан амьдрахад хамгийн үнэтэй хот хэмээн шалгарчээ. Энэ тухай Швейцарийн “Julius Baer” банкны тайланд дурдсан бөгөөд мэдээллийг Mongolnews24.com дамжуулан хүргэв.

Топ 10 хот:

  1. Сингапур
  2. Лондон
  3. Хонконг
  4. Монако
  5. Цюрих
  6. Шанхай
  7. Дубай
  8. Нью-Йорк
  9. Парис
  10. Милан

Тайланг гаргахдаа нийт 20 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тооцжээ. Үүнд: тансаг зэрэглэлийн автомашин, үнэт эдлэл, өмгөөлөгчийн үйлчилгээ, хувийн сургуулийн төлбөр зэрэг чинээлэг иргэдийн хэрэглэдэг зүйлс багтсан байна.

Мөн 360 долларын саятны дунд судалгаа явуулжээ.

Тансаг хэрэглээ инфляцаас хоёр дахин хурдан өсдөг

“Julius Baer” банкны судлаачдын хэлснээр, тансаг хэрэглээний үнэ нийт инфляцтай харьцуулахад хоёр дахин хурдан өсдөг. Жишээлбэл, бизнес ангиллын нислэг 2024 онд 18.2%-иар нэмэгджээ.

Мөн Ази тивээс хоёр хот – Сингапур ба Хонконг – эхний гуравт багтсанд шинжээчид онцгойлон анхаарлаа хандуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд