Зуны аагим халуунд зөв хооллох нь биеийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй. Хэт халалт зөвхөн нарны болон дулааны цохиулалт төдийгүй, ахмад настай хүмүүс, бага насны хүүхэд, зүрх судас болон чихрийн шижин зэрэг архаг өвчтэй хүмүүсийн хувьд аюул дагуулдаг.
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр халуун үед хоол хүнс нь хөнгөн, шим тэжээлтэй байх ёстой. Харин дараах бүтээгдэхүүнийг хязгаарлах буюу аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Юунаас зайлсхийх вэ:
- Хүнд, өөх тос ихтэй хоол
Ийм хоол хүнс шингэхэд их хугацаа, эрчим хүч шаарддаг тул биеийн халуун нэмэгдэж, дулааны цохиулалт авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. - Хэт их амтлагч, халуун ногоо
Улаан, хар перц, цагаан гаа, сармис зэрэг амтлагч нь биеийн дотоод температурыг нэмэгдүүлж, хэт их хөлөргөдөг. - Давс ихтэй болон боловсруулсан бүтээгдэхүүн
Давс нь биеийн шингэнийг тогтоон барьж, усны тэнцвэрийг алдагдуулдаг. Үүнд: хиам, даршилсан бүтээгдэхүүн, нарийн боов зэрэг орно. - Сахар ихтэй амттан, чихэрлэг ундаа
Лимонад болон хийжүүлсэн ундаа нь цангааг тайлдаггүй. Харин эсрэгээрээ инсулины огцом өсөлт, эрч хүчний уналт үүсгэж, ходоодны тавгүй байдлыг нэмэгдүүлдэг. - Кофе хэтрүүлэн хэрэглэх
Кофенд агуулагдах кофеин шингэний дутагдлыг нэмэгдүүлж болзошгүй. Хэрвээ уувал өглөөний цагаар, нэг аяга кофены дараа ус уух хэрэгтэй. - Хөлдөөсөн бүтээгдэхүүн (мороженое, мөстэй ундаа)
Эдгээр нь түр зуур сэрүүн мэдрэмж төрүүлдэг ч богино хугацааны дараа биеийн дотоод температур нэмэгдэхэд хүргэж болзошгүй. - Архи, согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь зөвхөн усгүйжилт үүсгэхгүй, харин элэг, мэдрэлийн системд ачаалал өгч, биеийн зохицуулах чадварыг бууруулдаг. Аюулгүй тун гэж үгүй.
Эрүүл хооллолтын зөвлөмж:
- Илчлэл багатай жимс, ногоо, навчит ургамал хэрэглээрэй
- Уураг авахын тулд хөнгөн эх үүсвэр болох грек йогурт, буурцаг, загас хэрэглэж болно
- Усны хэрэглээг нэмэгдүүлж, хийжүүлээгүй, сахаргүй шингэнээр шингэнээ нөхөөрэй