Ням, 4 сар 20, 2025
HomeЭрүүл мэндХалтиргаа гулгааны улмаас 50 хүн ГССҮТ-өөс тусламж авчээ

Халтиргаа гулгааны улмаас 50 хүн ГССҮТ-өөс тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас авто зам болон явган хүний зам халтиргаа гулгаатай болж, осол гэмтэл нэмэгдэж байна.

Гуравдугаар сарын 11-ний өдөр халтиргаа гулгаанаас болж зам тээврийн осолд өртсөн, унаж бэртсэн нийт 50 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон түүний салбар эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт ханджээ.

Ослын хохирогчдын ангилал:

  • Эрэгтэй: 36% (18 хүн)
  • Эмэгтэй: 64% (32 хүн)
  • 0-18 насны хүүхэд: 16%

Иргэдэд анхааруулга

Гудамж, налуу газар, шат довжоо, гялгар хавтан зэрэг халтирч унах эрсдэлтэй хэсгүүдэд болгоомжтой явахыг зөвлөж байна. Мөн авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчих шаардлагатай.

Эх сурвалж: ГССҮТ

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд