Даваа, 6 сар 9, 2025
HomeБоловсролХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 100 оюутны нэрс тодорлоо

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 100 оюутны нэрс тодорлоо

Сурлага, авьяас, ур чадвараараа үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг 100 оюутан 2025-2026 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртэхээр боллоо. Өдгөө 19 дэх жилдээ зарлагдаж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад боловсролын тэгш боломжийг олгох зорилготойгоор хэрэгжиж байгаа юм.

Энэ жилийн тэтгэлэг дараах бүтэцтэй байна:

  • Шинээр элсэн суралцаж буй 60 оюутан
  • Өмнө нь тэтгэлэг авсан, одоо суралцаж буй 30 оюутан
  • Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй нарийн мэргэжлийн 10 оюутан

Энэ жил тэтгэлгийн хэмжээ нэмэгдэж, хамрах хүрээ тэлсэн бөгөөд ялангуяа хөдөө аж ахуйн салбарт мэргэжил эзэмших оюутнуудыг онцлон дэмжсэнээрээ онцлогтой байв.

Тэтгэлэг хэзээ зарлагддаг вэ?

2007 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй энэхүү тэтгэлэг нь “Чанартай боловсролыг дэмжих” тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд жил бүрийн 5-р сард олон нийтэд зарлагддаг. Материалаа өгөх боломж зөвхөн 12-р ангийн сурагчдад нээлттэй бөгөөд тэд их, дээд сургуульд элсэн суралцахдаа тэтгэлгээ хүлээн авдаг. Мөн үргэлжлүүлэн амжилттай суралцаж буй тохиолдолд ахлах курст дахин тэтгэлэг авах боломжтой.

Нэмэлт боломж: Rise хөгжлийн хөтөлбөр

ХААН Банк оюутнуудын хөгжилд бодит дэмжлэг үзүүлж “Rise” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь шинэ орчинд дасан зохицох, суралцах арга барилд суралцах, хувь хүний хөгжилд чиглэсэн бүтэн жилийн хөтөлбөр юм.

“Rise” хөтөлбөрийн нээлт 9-р сард болдог бөгөөд нийгэмд манлайлж буй залуус уригдан өөрийн туршлага, амжилтаа хуваалцдаг уламжлалтай. Мөн шинэ оюутнуудад зориулсан мэдээллийн булан, сургалт, эвентүүдийг цогцоор нь нэг дор төвлөрүүлдэг.

Мэдээллээ алдалгүй аваарай:

Шинэ тэтгэлэгт шалгарсан оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Шилдэг залуусдаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд