Даваа, 11 сар 10, 2025
HomeУлс төрХ.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина

Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина

Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөнөөр хөрсний ус болон үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслүүдийн явц, төлөвлөлтийг танилцууллаа. Улаанбаатар хотод 2028 он хүртэл нийт есөн гол, суваг, өндөр эрсдэлтэй бүсүүдийг хамарсан 102.72 км үерийн хамгаалалтын далан барихаар ажил эхлээд байна.

Уг төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” боловсруулж байгаа бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтууд шат дараатай хэрэгжинэ.

Төслийн хүрээнд дараах байршлуудад далан, суваг барина:

  1. Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/
  2. Улиастай голын үерийн хамгаалалтын барилга
  3. Сэлбэ голын үерийн хамгаалалт (Дамбын гүүрнээс Шарга морьтын гүүр хүртэл)
  4. Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
  5. БЗД-ийн 11-р хорооны “Ургах наран” орчмын хамгаалалтын суваг
  6. Хужирбулангийн хамгаалалтын суваг
  7. Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын бүтээн байгуулалт
  8. Тахилтын үерийн хамгаалалтын суваг
  9. Толгойт гол болон Зүүн салааны хамгаалалтын байгууламж

Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн хоёр жилд нийслэлд 40 км борооны ус зайлуулах шугам угсарсан бол ирэх онд хамгийн их ус тогтдог бүсүүдэд 30 км шинэ шугам барина. Мөн үерийн эрсдэлийг бууруулах 102 км даланг 2028 он гэхэд барьж дуусгана. Энэ нь хотын усны тогтолцоог сайжруулж, голын урсац, экосистемийг тогтворжуулах ач холбогдолтой” хэмээн онцлов.

2024 онд хийгдсэн болон 2025 онд хийгдэх ажлын товч мэдээлэл

  • 2024 онд усархаг 15 байршилд нийт 27 км ус зайлуулах шугам угсрав.
  • 2025 онд 10 байршилд 16 км шугам барихаар төлөвлөсөн.
  • Одоогоор 8 байршилд 8.6 км шугамын ажил хийгдээд байна.

Шинэ шугам татуулж буй гол байршлууд:

  • БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчим
  • ХУД-ийн 15-р хороо, Энхтайваны гүүрний доод хэсэг
  • БГД-ийн 5-р хороо, Алтай хотхон
  • БГД-ийн 24, 26-р хороо, Энгельсийн гудамж
  • ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3–аас Дунд голын гүүр хүртэл
  • ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамж
  • ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөө
  • СХД, Драгон орчим
  • БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн тал
  • БГД, Гандангийн бүс

Ийнхүү нийслэл үер, борооны усны эрсдэлийг бууруулах дунд болон урт хугацааны шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд