Баасан, 11 сар 7, 2025
HomeУлс төрХ.Ганхуяг: Зардлыг бүх шатанд танаж байж багш, эмчийн цалин болон тэтгэвэр нэмэгдэнэ

Х.Ганхуяг: Зардлыг бүх шатанд танаж байж багш, эмчийн цалин болон тэтгэвэр нэмэгдэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, төсөвт оруулах өөрчлөлтийн талаар байр сууриа танилцууллаа. Хуралдааны үеэр тус хорооны дарга Х.Ганхуяг, мөн төсвийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар хийж буй өөрчлөлт, саналуудын талаар мэдээлэв.

Тэрээр “Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, ахмад настнуудын тэтгэврийн өсөлтийг онцгойлон дэмжиж ажиллаж байна. Төсөв өргөн баригдсанаас хойш цалин, тэтгэвэртэй холбоотой олон асуудал сөхөгдсөн тул төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг танах замаар нэмэгдлийг шийдэх хувилбарууд боловсруулсан” гэв.

Х.Ганхуягийн хэлснээр 2026 онд төсвийн ерөнхийлөн захирагчид төлөвлөсөн зардлынхаа 10 хувийг бууруулах шаардлагатай болж, ийнхүү цалин тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэр бүрдэж байгаа аж.

Зардал танах хүрээнд дараах чиглэлүүдийг баримталж байна:

  • Нийслэл болон орон нутгийн төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 6 хувь бууруулах
  • Бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувь танах
  • Зарим урсгал зардлыг 2025 оны хэмжээнд барих
  • Тэвчиж болох зарим зардлыг хойшлуулах
  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцээгүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах
  • 2027 оноос цааш шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар багасгах
  • Зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувь бууруулах

Харин зардал нэмэгдүүлэхээр тусгасан хэсэгт:

  • Урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
  • Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг өсгөх
  • Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх
  • Өндөр насны болон халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх саналууд багтаж байна.

Мөн тэрээр УИХ-ын гишүүд болон төрийн байгууллага, ТББ-аас ирүүлсэн бүх саналыг тус тусад нь судалж, хэлэлцүүлэгт оруулсан гэдгийг онцлон дурдав.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд