Даваа, 6 сар 9, 2025
HomeШоу бизнес"GUYS" хамтлагийн “GOOD LUCK” дуу шинэ дүр төрхтэйгээр эргэн ирлээ

“GUYS” хамтлагийн “GOOD LUCK” дуу шинэ дүр төрхтэйгээр эргэн ирлээ

Хувь заяатай учрал, дурсамж дүүрэн мөчүүдийг хамт туулсан хүн бүхэнд зориулан GUYS хамтлаг нэгэн онцгой бэлгийг барьжээ. Тэд 28 жилийнхээ ойн хүрээнд анх удаа задгай тайзны тоглолт хийхээр бэлдэж буй бөгөөд 2017 онд анх гаргаж байсан “GOOD LUCK” дууныхаа клипийг шинэчлэн бүтээж, олон нийтэд дахин хүргэлээ.

Анх 2017 онд уг дуу анх цацагдахдаа Монголын нэрийг өндөрт өргөж, урлаг спортын шилдгүүдийг дуунд оролцуулснаараа онцгой хүлээлт үүсгэж байв. Тухайн үедээ дууны дүрс бичлэгт амжилттай яваа алдартнууд оролцож, бүтээлд хүч нэмэн оролцсон нь клипийн үнэ цэнийг илтгэж байлаа.

Харин энэ удаа GUYS хамтлаг дууны шинэчилсэн хувилбарт 2025 оны Монголынхоо бахархал болсон, дэлхийн тавцанд нэрээ гаргасан залуу үеийн манлайлагчдыг онцлон оролцуулжээ. Ингэснээр “GOOD LUCK” дуу нь шинэ цаг үеийн өнгө төрхтэйгөөр дахин мэндэлсэн байна.

Түүнчлэн тус хамтлаг ирэх тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Сургууль минь баяртай” нэртэй 28 жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь тэдний уран бүтээлийн замналын томоохон тэмдэглэлт үйл явдал болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд