Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д нуруу нугасны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, гажиг согогийн урьдчилсан үзлэгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзлэгийг Турк улсын Istanbul NP Hastanesi эмнэлгийн мэдрэл, нуруу нугасны мэс заслын чиглэлээр ажилладаг доктор, профессор Онур Яманын Монголд ирж ажиллахтай холбон төлөвлөжээ.
Урьдчилсан үзлэгийг:
- Огноо: 2025 оны 6 дугаар сарын 6
- Цаг: 10:00
- Байршил: ГССҮТ-ийн амбулаторийн тасагт зохион байгуулна.
Үзлэгт хамрагдсан иргэдээс шаардлагатай тохиолдолд профессор Онур Яман ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтран нарийвчилсан оношилгоо, эмчилгээ хийхээр төлөвлөсөн байна.