Бямба, 7 сар 12, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиGrok 4 бүх өрсөлдөгчөө ардаа орхилоо: дэлхийн хамгийн ухаалаг хиймэл оюун ухаан...

Grok 4 бүх өрсөлдөгчөө ардаа орхилоо: дэлхийн хамгийн ухаалаг хиймэл оюун ухаан боллоо

xAI компани шинэ үеийн Grok 4 нейросетьийг танилцуулж, хиймэл оюуны салбарт түүхэн дэвшил хийлээ. Шинэ загвар нь GPT-4, Claude Opus 4, Gemini 2.5 Pro зэрэг бүх өрсөлдөгчөө давж, өнөөдрийн байдлаар хамгийн дэвшилтэт хиймэл оюун хэмээн нэрлэгдэж байна.

Хөгжүүлэгчдийн хэлснээр Grok 4 нь өгөгдөл боловсруулах, програмчлал болон шинжлэх ухааны судалгаа хийх тал дээр урьд өмнө байгаагүй чадвар үзүүлж байгаа гэнэ.

Grok 4 нь өмнөх хувилбараасаа үлэмж ахиц гаргасан:

  • Одоо энэ нейросеть нарийн математик бодлогыг илүү оновчтой бодохоос гадна,
  • Шинэ физикийн хуулиудыг гарган боловсруулах чадвартай болсон бөгөөд мэдлэгийн хувьд зарим докторын зэрэгтэй мэргэжилтнүүдийг давсан гэж үнэлжээ.

Бизнесийн аналитик тал дээр Grok 4 хүнийг бодвол 6 дахин үр дүнтэй ажилладаг. Спортын таамаглал хийхэд Polymarket платформын өгөгдлийг ашиглан гайхалтай нарийвчлалтай дүн шинжилгээ хийж байна.

Хэрэглэгчтэй харилцах чадварыг ч мөн сайжруулжээ:

  • Grok 4 нь вэб хайлт, код бичих, дуут харилцаа зэрэг шинэ боломжуудыг эзэмшсэн.
  • Одоо тэр шивнэх, дуулах, интонац өөрчлөх зэрэг хүний мэт дуу авиагаар харилцах чадвартай болсон бөгөөд ChatGPT-гээс хурдан хариулдаг гэж мэдэгдэв.

“Хүний эцсийн шалгалт” хэмээх нийтлэг оюуны чадавх хэмжигч тестэд Grok 4 44.4% гүйцэтгэл үзүүлсэн нь түүнийг AGI (хиймэл ерөнхий оюун ухаан)-д ойртож буйг харуулж байна.

Олон шинжээчид Grok 4-ийг хиймэл оюуны салбарын хүчний тэнцвэрийг өөрчилж мэдэх шинэ үеийн эхлэл гэж үзэж байна. Өөр компаниуд загваруудаа аажмаар сайжруулж буй энэ үед, xAI нь шинэ түвшний боломжууд бүхий шийдэл гаргаж, чанарын үсрэлт хийжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд