Даваа, 6 сар 9, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиGoogle Meet бодит цагийн дуу хоолой орчуулгатай боллоо

Google Meet бодит цагийн дуу хоолой орчуулгатай боллоо

Skype үйлчилгээг зах зээлээс аажмаар гаргаж буй Microsoft-оос ялгаатай нь Google компани Google Meet платформоо хурдацтай хөгжүүлж, шинэ боломжууд нэмсээр байна.

Тус компани Google I/O 2025 хурал дээр бодит цагийн дуу хоолойн орчуулгын шинэ боломжийг танилцууллаа. Уг шинэчлэлээр Meet хэрэглэгчийн яриаг бусад хэл рүү автоматаар орчуулж, мөн тухайн хүний дуу хоолой, аялга, сэтгэл хөдлөлийг хадгалж өгдөг онцлогтой.

Gemini ИИ — дуу хоолойг хадгалсан орчуулга

Энэ үйлдэл нь Google-ийн Gemini хиймэл оюун ухааны платформд суурилсан. Хэрэглэгч ярих үед:

  • Яриаг нь шууд орчуулж,
  • Орчуулсан хувилбарыг тухайн хүний дуу хоолойгоор гаргаж өгдөг

Жишээлбэл, танилцуулгын үеэр англи хэлээр ярьж буй хэрэглэгч испани хэлтэй хамтрагчтайгаа ярилцаж байв. Орчуулгын функц идэвхжих үед тэр хүний хоолой өөрөө испани хэлээр ярьж байгаа мэт сонсогдож, аялга, хэмнэл, интонаци нь хадгалагдаж байв.

Илүү “хүнлэг” харилцаа

Google-ийн зүгээс онцолж буйгаар: “Орчуулга нь үгнээс гадна интонаци, хэмнэл, сэтгэл хөдлөлийг ч хадгалахыг зорьж байгаа нь хэрэглэгчдэд илүү байгалийн, хүнлэг мэдрэмж төрүүлэх юм.

Энэхүү шинэ технологи нь амьд харилцааг хэлний ялгаагүй мэт мэдрүүлж, бизнес, олон улсын уулзалтын чанарт нөлөөлнө гэж үзэж байна.

Хэдэн хэл дээр ажиллаж байна?

Одоогоор энэхүү бодит цагийн орчуулга:

  • англи ↔ испани хэлний хооронд ажиллаж байна.
  • Удахгүй итали, герман, португал хэлүүд нэмэгдэхээр төлөвлөгдөж байгаа.

Шинэ боломжийг эхний ээлжид Google Meet-ийн төлбөртэй хэрэглэгчид, дараа нь корпорацийн үйлчлүүлэгчид ашиглах боломжтой болно.

Microsoft ч өрсөлдөөнөөс хоцроогүй

Google-ийн шинэ функцийн зэрэгцээ Microsoft Teams ч мөн туршилтын горимд адил орчуулгын систем нэвтрүүлээд байгаа юм. Энэхүү өрсөлдөөн нь видео хурал, олон улсын харилцааны салбарт технологийн шинэ давлагаа авчрах төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд