Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагГоломт банк “Улаанбаатар Драгон Терминал”-д шинэ салбараа нээлээ

Голомт банк “Улаанбаатар Драгон Терминал”-д шинэ салбараа нээлээ

Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг улам хүртээмжтэй хүргэх зорилгоор салбар, нэгжийн тоогоо тогтмол нэмэгдүүлсээр байгаа билээ. 2024 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт таван салбар шинээр нээж, үйл ажиллагаагаа амжилттай тэлсэн бол энэ онд ч мөн салбарынхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Тус ажлын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-д шинэ салбараа албан ёсоор нээж, харилцагчдадаа илүү ойртлоо.

Баруун бүс болон олон улсын зорчигчдод шинэ боломж

Монгол Улсын олон улсын стандартад нийцсэн зорчигч, тээврийн анхны төв болох “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-д салбар үүд хаалгаа нээснээр баруун аймгуудаас болон улсын хил даван зорчих иргэд, мөн тус төвд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид Голомт банкны үйлчилгээг ойроос авах боломжтой боллоо.

Физик болон дижитал үйлчилгээг хослуулсан шинэ шат

Банкны үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж буй энэ үед ч Голомт банк өөрийн салбаруудыг өргөтгөн, хүн бүрд биет үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх шаардлагатай гэдгийг мартахгүй ажиллаж буй. Салбарууд нь зөвхөн үйлчилгээний цэг биш, харин харилцагчидтайгаа шууд харилцан, илүү найдвартай, ойр дотно үйлчилгээ үзүүлэх чухал гүүр болдог.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд хэлэхдээ:
“Бид харилцагчдад ойр байхын зэрэгцээ, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг танилцуулахад анхаарч байна. Салбаруудын өргөтгөл маань зөвхөн тооны өсөлт бус, чанарын шинэ шат руу ахиж буй үйл явц юм” гэв.

Шинэ салбарын байршил, холбоо барих мэдээлэл, ажиллах цагийн хуваарьтай ЭНД дарж танилцана уу.


SEO Title: Голомт банк “Драгон Терминал”-д шинэ салбараа нээлээ
Meta Description: Голомт банк Сонгинохайрхан дүүргийн “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-д шинэ салбараа нээж, харилцагчдад ойртлоо.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд